images

Монгол хөлбөмбөгч Азийн “Про” зэрэглэлийн дасгалжуулагч болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-28


   Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн тоглогч Б.Гарьдмагнай Азийн хөлбөмбөгийн холбооны "Про” зэрэглэлтэй дасгалжуулагч болжээ. Тэрбээр Катарын хөлбөмбөгийн холбоо, МХБХ-ны хамтын ажиллагааны хүрээнд дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж, амжилттай төгссөнөөр Монголдоо анхдагч болж байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхэлсэн уг сургалт Катарын Доха хотод нийт дөрвөн үе шаттайгаар үргэлжилж, тухайн оныхоо 11 дүгээр сард өндөрлөжээ. "Про" зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт нь хөлбөмбөгийн тактик, тамирчдын хоол зүй, тест болон анализ хийх аргачлал гэсэн агуулгын хүрээнд онол-практик хосолсон хэлбэрээр болжээ. Б.Гарьдмагнай нь цаашид Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах эрхтэй ба А зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг зохион явуулах боломжтой юм. 

Эх сурвалж: МFF

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.